Төмөр замын бодлогоор саналаа нэгтгээгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогоор саналаа нэгтгээгүй байна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлаж, хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг танилцуулж, гишүүд байр сууриа илэрхийлжээ. Засгийн газраас өргөн бариад буй тус баримт бичигт төмөр замын маршрутыг Тавантолгой-Сайншанд-Дорноговь гэсэн чиглэлээр татахад 1600 км урттай төмөр зам тавина. Тавантолгой ордоос урд хөрш рүү төмөр зам татахад 300 км зам тавина. Мөн баруун тийш чиглэсэн ОХУ-руу төмөр зам татахад 3000 км төмөр зам татах шаардлагатай. Тодруулж хэлбэл, 5000 км төмөр замын ажлыг гурван үе шаттай хийх бололцоотой гэж үзсэн байна. Тус бүр дээр нь гишүүд байр сууриа илэрхийлсэн, зарчмын зөрүүтэй саналууд ч бий. Тэр бүгдээр бүлгийн гишүүдээс санал хураах тул одоогоор энэ чиглэлийг нь гишүүд түлхүү дэмжиж байна гэж хэлэх бололцоогүй байна” гэлээ. Бүлэг одоо 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм.
УИХ дахь МАХН-ын бүлэг ч мөн үргэлжлүүлэн хуралдана. Үдээс өмнөх хуралдаанаар зөвхөн “Монгол мал” хөтөлбөрийг хэлэлцээд дэмжсэн. Бусад асуудлыг хэлэлцэж амжаагүй байгаа тул 16.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж