Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр иргэдэд газар эзэмших, эрхийн гэрчилгээг хэрхэн сунгах, кадастрын зураглалыг хийлгэх зэрэг асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Кадастрын зураглал хийдэг тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй нэгж байдаг аж. Иргэд эдгээр байгууллагуудын алинаар нь ч үйлчлүүлж болох бөгөөд гол нь газрын гэрчилгээ шилжүүлж авахдаа сайтар шалгах, газар дээр нь очиж үзэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Иргэд аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг анзаардаггүйн улмаас хугацаа нь дууссан шалтгаанаар мөнгөн торгууль төлөх тохиолдол байдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.