Эдийн засгийн хямрал нүүрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээрээ буурсан гэдгийг дээр дооргүй ярих болсоор удаж байна. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа гэр хорооллын иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг онцоллоо.
Худалдагч нарын хэлж байгаагаар гудамжныхаа үзүүрт байрлах жижиг хүнсний дэлгүүрээс иргэд нэг удаадаа ганц хоёр хоногийн хоолны материал зээлж, оронд нь иргэний цахим үнэмлэхээ барьцаа болгон үлдээх байдал ихэссэн байна.