Бидний нэрлэж заншсанаар “Ленины музей” буюу өнгөрсөн жил “Палеонтологийн музей” болгох шийдвэр гарч байсан барилгыг “Буддын шашны соёлын музей” болгох төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан байна. Ингэж өөрчлөхөд барилгын засварт 3 орчим тэрбум төгрөг, өмнөх талбайнх нь доод талд машины зогсоол байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана гэсэн тооцоо гаргажээ.
Харин ”Монголын үндэсний Палеонтологийн музей”-н барилгыг Горхи Тэрэлжийн сав газар буюу Мэлхий хадны ойролцоо байгуулах төслийг мөн боловсруулжээ. Гурван давхар музейн барилгыг барихад 27 орчим тэрбум төгрөг шаардагдах юм байна.