Хаврын чуулганыг сунгах санал тавина

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг сунгах санал тавина

УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол өнөөдөр УИХ-ын хаврын чуулган өндөрлөх ёстой. Гэвч Сонгуулийн хуулийн холимог тогтолцоон дотор пропорциональ, мажоритарын  алийг давамгай оруулах дээрээ АН, МАН-ын бүлгийн санал зөрөлдөж тус тусын байр суурийг хатуу хамгаалж буйгаас АН-ын бүлэг  завсарлага авч чуулганы үйл ажиллагаа саатаад байгаа. Тиймээс хоёр намын бүлэг хаврын чуулганы үргэлжлэх хугацааг долдугаар сарын 10 хүртэл сунгах санал дээр өчигдөр орой тохирсон. Тэд өнөөдөр энэ тухай саналаа УИХ-ын даргад мэдүүлнэ. УИХ-ын дарга чуулганыг 14 хоногоор сунгах эрхийнхээ хүрээнд захирамж гаргах бололтой байна.

Зөвшилцөх ажлын хэсэг энэ хагас бүтэн сайнд ажиллаж, даваа гаригаас чуулганы үйл ажиллагаагш хэвийн болгоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 Мөн өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөс санал болгосон Сонгуулийн хуульд пропорциональ, мажоритарийн алийг түлхүү тусгах талаар ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг хэлэлцэх аж.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж