Ц.Мөнхбаяр &#34АУМ&#34 компанийн захирлаас тэрбум төгрөг нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр &#34АУМ&#34 компанийн захирлаас тэрбум төгрөг нэхэмжилжээ

Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэгт буруутгагдан шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж, тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.

"АУМ" компанийн захирал Ц.Мягмардорж 2013 оны есдүгээр сард ТЕГ-т "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нар зохион байгуулалттайгаар биднийг сүрдүүлж, 67 сая төгрөгийг авсан гэх мэдээллийг өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн чанартай мэдээлэл гаргаж, нэр төрд үндэслэлгүйгээр халдсан гэж үзэж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж