Хууль зүйн яам, “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ хамтран өнөөдөр “Бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах” хэлэлцүүлэгийг хийлээ. Энэхүү хэлэлцүүлэгийг “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулдаг “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах 88 өдрийн аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.
Цагдаагийн ерөнхий газарт 2014 онд 301 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэний 297 нь эмэгтэй хохирогч байгаа бөгөөд 125 нь насанд хүрээгүй, түүнээс 10 нь 7 хүртэлх насны хохирогч байгаа гэсэн судалгааг гаргажээ.