Хууль зүйн яам, Улаанбаатар хотын цагдаагийн газар, "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб" хамтран "Аюулгүй гар утас" аяныг зохион байгуулахаар болжээ.
Нэг сарын хугацаанд иргэдээс хандиваар гар утас цуглуулан хүчирхийллийн хохирогч болж байгаа охид эмэгтэйчүүдэд гар утсыг өгч, улмаар тусламж дуудах бололцоогоор хангах юм байна.