Монголын оюутны өдөр тохиож байгаатай холбогдуулан оюутнууд цус хандивлах долоо хоногийн аян буюу "Амьдрал бэлэглэе" аянг зохион байгуулж байна. Энэхүү аянд нийтдээ 14 их дээд сургуулийн оюутнууд хамрагдаж гурван газарт очин цусаа хандивлаж байгаа гэнэ.
Аянд оюутнууд идэвхитэй оролцож байгаа бгөөөд хоёр хоногт 250 орчим оюутан цусаа хандивласан байна. Мөн энэ үеэр оюутан залуус бусдын амь нас эрүүл мэндийг аврахын төлөөх аянд нэгдэж цусаа бэлэглэхийг уриалж байлаа.