“Ноён уулын эргэн тойронд” нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулж, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн төлөөлөл, ШУА, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Сентерра гоулд Монголиа ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Таван талын төлөөлөл оролцож байгааг хурал даргалагч танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өрнөсөн юм.