Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд, эх барьсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр болж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нар оролцлоо. Мөн гурван сая дахь иргэний чацуутнуудыг эх барьж авсан хүйн ээж нар, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын ээж аавтай цахимаар холбогдож баяр хүргэлээ.