Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн Хакухо М.Даваажаргалын өөрийн амьдрал, амжилт бүтээлийн талаар түүний багш Найто Кэнши бичсэн “ХАКҮХОГИЙН ментал буюу ДОТООД ХҮЧ” хэмээх номын нээлт боллоо.
Тэрээр номын нээлтийн үеэр номыг орчуулан гаргах зөвшөөрлийг олгосон Найтто Кэнши багш, номыг орчуулсан япон судлаач Д.Төмөрбаатар, номыг эрхлэн хэвлүүлсэн "Хакүхо сан”-гийн хамт олон, “Соёмбо принтинг” компанийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.