Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав-2015” төвийн бүсийн хаврын морин уралдаан энэ сарын 21, 22-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан хөтөлд болохоор болжээ. Тус уралдаан нь Засгийн газрын тогтоолоор зохиогддог уралдаан юм.
Энэ жил мөн Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хаврын бүсийн уралдаан болох бөгөөд ирэх сарын нэгэнд нэг өдөр болох юм.