&#34Гал үндэстэн холбоо&#34-ны Г.Болдбаатар өлсгөлөн зарлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

&#34Гал үндэстэн холбоо&#34-ны Г.Болдбаатар өлсгөлөн зарлахаар болжээ

Олон нийтийг айлган сүрдүүлсэн, төрийн хамгаалалттай бүсэд гал зэвсэгтэй нэвтэрч, төрийн алба хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдан “Гал үндэстэн холбоо”-ныхон хоригдож байгаа. Энэ хэрэгт 6.1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Г.Болдбаатарын зүгээс хугацаанаас өмнө суллахыг шаардан өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлэхээр шийджээ.

 

Мөн энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдож хоёр жилийн ялаар шийтгэгдсэн С.Дашцэрэн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд амь насаа алдсантай холбоотойгоор ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаа мэдэгдээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж