"Босоо хөх Монгол" ТББ, "Гал үндэстэн холбоо", "Бөөгийн холбоо" зэрэг байгууллагууд хамтран "Ноён уул"-ыг аврах, тус уулын савдаг, эздийг сэрээх зан үйлийг Чингисийн талбайд үйлдлээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших "Ноён уул"-ын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн өнөөдөр талбай дээр 50 бөө, удган бөөлөх байсан ч жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлөө аваагүй учраас цагдаагийн байгууллага бөө нарыг талбай руу оруулаагүй гэсэн юм.