Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 56 хувийн саналаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн боловч өдийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
Налайх дүүргийн ИТХ, нийслэлийн МАН-аас энэ асуудлыг яаралтай шийдэхийг хүсч мэдээлэл хийлээ. Мөн Засаг дарга Х.Болдбаатарыг хууль бусаар газар олгосон, гэнэт хөрөнгөжсөн, нэг жилийн хугацаанд 40 шахам удаа гадаадад аялсан гэх шалтгаанаар АТГ-т шалгуулж эхэлсэн байна.