“Монгол туургатны уугуул нохой судлалын холбоо”-ноос тоо толгой нь ховордоод байгаа хоточ банхарт анхаарал хандуулахыг хүсэн “Монгол нохой 2015” наадмыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээний эхлэл болгон өнөөдөр Чингисийн талбайд хоточ банхар нохойны эзэд болон, үржлийн газруудын төлөөлөл цугларлаа.
“Монгол нохой 2015” наадам нь Хүй долоон худагаас цааш 15 километрийн зайд байрлах “Монгол номадик” баазад энэ сарын 31-ний 11.00 цагт эхлэх юм.