Монгол Улсын 3 сая дахь иргэнийд манай сурвалжлах баг зочиллоо.
Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодорсон Монголжин охин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Э.Хатанболд, эх Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн бөгөөд аав, ээжийнх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд Монголжин хэмээх нэр хайрласан юм.