Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж Хайгуулын тусгай зөвшөөрлийг зургаан жилийн дараагаар олгохоор болж, өчигдрөөс эхлэн цахимаар өргөдлийн дугаарыг нь хүлээн авч эхэлсэн билээ. Харин цахим төхөөрөмжид алдаа гарсан, гэнэт олон компани нэгэн зэрэг бүртгүүлсэн гэсэн гомдол гарсан. Тиймээс өнөөдөр Уул уурхайн яамнаас хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Эхний өдөр буюу өчигдрийн байдлаар 373 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 30 өргөдлийн дугаарыг олгожээ. Яамны зүгээс VPN төхөөрөмж ачааллаас үүдэн бага зэрэг удааширсанаас өөрөөр гацсан тохиолдол байхгүй гэдгийг мэдэгдлээ. Ашигт малтмалын газраас цаашид өдөрт 30 өргөдлийн дугаарыг олгох бөгөөд дугаар авсан ААН-үүд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө АМГ-т бичлэн гаргах аж. Үүний дараагаар АМГ-аас өргөдөлд дурьдсан солбицолыг олон нийтэд мэдээллэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайгаас хасах юм байна. Харин энэхүү 30 өргөдлийн дугаар олгох өдрийг нэг өнжөөд байхаар зохицуулж, өнжсөн өдөр нь тухайн ААН-үүд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгөх юм байна.