Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд хүний биед хортой нэмэлт бодис бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглаж энэ нь хүний эрүүл мэндээд сөргөөр нөлөөлж байна гэж мэдээлэл хийлээ.
Хэдийгээр "Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв"-ийн тэргүүн Б.Цэрэн "Оргил хүнс" компанийн үйлдвэрлэж байгаа "Гоё" нэрийн тараг иргэдийн эрүүл мэндийг хохироож байна гэж мэдээлж байгаа ч энэ хэргийн шүүх хурал болж хяналт шалгалтын бүхий л байгууллагуудын дүгнэлтээр тус тараг нь хүний биед хор нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоожээ. Мөн "Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв"-ийн тэргүүн Б.Цэрэнг "Оргил хүнс" компанийн нэр хүндэд халдаж худал мэдээлэл түгээсэн болохыг тогтоосон байна.