Ирэх даваа гариг буюу энэ сарын 26-наас цахимаар газар өмчлөлийн II шат эхлэх бөгөөд ажлын 15 хоногийн хугацаанд иргэдээс хүсэлтийг нь авах юм байна. Харин үүний дараагаар санамсаргүй байдлаар сонголт явуулж сонгогдсон иргэдэд гар утсаар нь болон цахим хаягаар нь мэдэгдэнэ. Үүний дараагаар тодорхой хугацаа заах бөгөөд энэ хугацаанд багтаан харъяа дүүрэгтээ өргөдөлөө өгөх ёстой юм.
Өнгөрсөн оны найман сараас явуулсан эхний ээлжийн газар олголтонд 1000 гаруй иргэд өргөдөлөө өгөөгүй улмаас гурван байршилд тодорхой хэмжээний газар үлдсэнийг энэ удаад нэмж оруулж байгаа ажээ. Өнгөрсөн удаад нийтдээ 281440 иргэнээс хүсэлт ирснээс 13523 нь өөрийн сонгосон газартаа өмчлөлийн гэрчилгээ гаргуулан авчээ.