Говь-Алтай аймгийн Тонхил сумын "Сутай" клубын уулчдын 1981-2011 оны авиралтын тухай өгүүлсэн "Цаст богдын цуурай" номын нээлт өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд боллоо.
Номын нээлтэд Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч А.Батсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Баянцагаан, Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал тэргүүтэй уулын спортын мастерууд оролцсон юм.
“Сутай клуб”-ын уулчид 1981-2011 онд олон улсын хамтарсан авиралт, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө хүрэл медалиуд хэдэнтээ хүртсэн бөгөөд манай орны мөнх цаст ноён оргилуудруу нэгээс 20 удаа авиралт хийжээ.
Мөн клубын 30 жилийн түүхэнд Тонхил сумаас уулын спортын мастер цолтон 19, зэрэгтэй тамирчин 12 төржээ.