“Спирт бус спортыг сонгоё” гэсэн уриаг хаа хаанаасаа дэвшүүлсэнээр сүүлийн жилүүдэд спорт зааланд чөлөөт цагаа өнгөрөөх хүмүүсийн тоо олширсон гэдэг. Хэдхэн жилийн өмнө спорт заалны хүрэлцээ муу байсан. Харин бид энэ удаагийн сурвалжлагаараа спорт заалны үнэ ханш болоод хүмүүсийн тоглох идэвхи хэр байдгийг сонирхлоо.
Спорт заалны үнэ ханш харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь заалны тохижилтоос ихээхэн шалтгаална. Гэсэн ч нэг заалны дундаж үнэ нэг цагийн 40-50 мянган төгрөг байгаа юм.