Буу, сумыг хэрэглэхийг зогсоох тушаалыг 02.45 цагт өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Буу, сумыг хэрэглэхийг зогсоох тушаалыг 02.45 цагт өгчээ

00.50 ЦАГТ ТАРААСАН БУУ, СУМЫГ 2.45 ЦАГТ ХЭРЭГЛЭХИЙГ
ЗОГСООХ ТУШААЛ ӨГЧЭЭ

-2008 оны долдугаар сарын 1-нд цагдаагийнхан хэрхэн ажилласан тухай илтгэх хуудас-

Одоогоос гурван жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн дараа үүссэн үймээний үеэр буюу 2008 оны долдугаар сарын 1-нд цагдаагийнхан хэрхэн ажилласан талаарх протокол буюу илтгэлийг “АЭ” бүрэн эхээр нь ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна. Энэхүү илтгэлийг тухайн үед үймээн болсон гол цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн Эргүүл хамгаалалтын газар Хууль зүйн яаманд зориулан гаргасан аж. Өнөөг хүртэл үймээний үеэр цагдаагийнхан хэрхэн ажилласан, тэдэнд хэн, хэрхэн үүрэг өгсөн зэргийг хэвлэлээр нарийн мэдээлээгүй байсан юм.

2008 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НД НИЙТИЙГ ХАМАРСАН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

2009.11.17. Улаанбаатар хот

Нэг. Нийгмийн ХЭВ журам сахиулах ажлын талаар

Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт дууссаны дараа 2008 оны 06 дугаар сарын 29-ний 23.30 цагт Ардчилсан намын сонгуулийн штабаас зохион байгуулж Сүхбаатарын талбайн урд хэсэгт 3 портер машинтай аппарат хэрэгсэл оруулан “Ялалтын шөнө” хэмээх арга хэмжээ, мөн Ардчилсан намын байрны өмнө дэлгэц байрлуулж хөл бөмбөгийн тэмцээн нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдон тус газрын /Эргүүл хамгаалалтын газар/ 266 офицер, цагдаа нар 17-05 цагийн хооронд бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн.

06 дугаар сарын 30-ны 22.10 цагаас 07 дугаар сарын 01-ний 03.40 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хааж, жагсаалд 409 орчим хүмүүс оролцон төв зам дээр шээх, “О” цэгийн замын цагдаагийн постон дээр гарч дэвхцэх зэргээр дураараа аашлан, эмх замбараагуй байдал үүсгэж, тэднийг Ж.Батзандан, О.Магнай, Р.Бурмаа нар турхирч, маргааш өдрийн 12.00 цагт зарласан цагаараа цуглах болно гэж уриалж байсан.
Эмх замбараагүй байдал гаргасан иргэдийг 03.30 цагт машин замаас гарган тараасан.

Сүхбаатарын талбай болон МАХН-ын байрны өмнө Ардчилсан нам, Иргэний эвсэл хөдөлгөөнүүдээс зохион байгуулсан цуглааны үед нийгмийн хэв журам сахиулж ажиллах үүрэгтэйгээр 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14.10 цагт НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өгсөн үүргийн дагуу 289 офицер, цагдаа, 12 авто машинтайгаар үүрэг гүйцэтгэлээ.

Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ганбаатарын өгсөн үүргийн дагуу:

1. Туушин компаний өмнөх талбайд 106 офицер, цагдаа, 6 автомашинтай
2. НЦГ-ын хашаанд 84 сфицер, цагдаа, 4 автомашинтай
3. Сонгуулийн ерөнхий хорооны байрны ард талд 42 офицер, цагдаа, 2 автомашинтай.
4. Далд хамгаалалтанд 30 офицер, цагдаа
5. ЭХГазар дээр бэлэн байдалд 27 офицер, цагдаа, 1 машинтай тус тус байрласан.
НЦГ-ын Хэв журмын хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга, цагдаа­гийн ахмад Ш.Батболдын өгсөн үүргийн дагуу 14.55 цагт нийслэлийн Цагдаагийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны ард байрласан 126 офицер, цагдаа, бэлэн байдлын 27 офицер, цагдаа хүн хүчийг “Туушин” компанийн өмнө татаж нийт 289 офицер, цагдаа, 12 автомашин,132 ширхэг каск, 150 бамбай, 181 гар станцтай хамгаалалтын ажилд бэлэн болгосон.
НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Хэв журмын хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Батболд нараас 15.35 цагт өгсөн үүргийн дагуу МАХН-ын төв байрны зүүн талд 20 офицер, цагдаа баруун талд 5, 6-р тасгийн 32 офицер, цагдааг гинжин хамгаалалтанд байрлуулсан.

Хэв журмын хэлтсийн хамгаалал­тын тасгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Батболдын өгсөн үүргийн дагуу 4, 5 дугаар тасгийн 68 алба хаагчдыг жагсагчид дундуур хүч сааруулахаар 2 дугаар эгнээнд гинжин хамгаалалтанд авч байрлуулсан.

Хэв журмын шуурхай удирдлагын төвийн жижүүрээр дамжуулан өгсөн үүргийн дагуу МАХН-ын байр руу дайрч, гэрээт харуул хамгаалалтын алба хаагчдыг зодон шилэн хаалгыг хагалж, танхайрч байсан 50 гаруй иргэдийг тарааж, 15.50 цагт тус газрын 1, 2 дугаар тасгийн 96 алба хаагчийг бамбай, хамгаалалтын дуулга малгайтайгаар МАХН-ын төв байрны өмнө талбайд жагсагч, цуглаанд оролцогчдын өмнөх хамгаалалтанд 1 дүгээр эгнээнд гинжин хамгаалалтанд оруулсан.

Хамгаалалтын үед 3 дугаар тасгийн 30 офицер, цагдааг жагсагчдын дунд энгийн хувцастай ажиллуулсан.

Эргүүл хамгаалалтын газраас хамгаалалтанд ашиглахаар 1 дүгээр эгнээн ажиллаж байгаа алба хаагчдад 10 ширхэг цахилгаан бороохой, хамгаалах малгай 6 ширхэг, бамбай 60 ширхэг нэмж 15.50 цагт авчруулж бүрэлдэхүүнд олгосон.
УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, Иргэний эвслийн О.Магнай нар жагсагчдыг Сүхбаатарын талбай руу очиж цуглаан хийхийг уриалж явсны дараа МАХН-ын төв байрны өмнө цугласан иргэд, залуучууд, 15.50 цагт МАХН-ын төв байр руу дайрч дүүгүүрээр чулуу шидэж, хаалганы шил, цонхыг хагалж танхайрч эхэлсэн.
Хэсэг бүлэг залуучууд 17.30 цагт МАХН-ын төв байранд баруун талын зүлэгний хайсыг нурааж. МАХН-ын тугийг буулгаж шатаасан. Оронд нь барьж байсан Ардчилсан нам, Иргэний эвсэлийн тугаа байрлуулсан.

Хэв журмын хамгаалалтанд 1 дүгээр эгнээнд 1, 2, 3 дугаар тасгийн алба хаагчид хамгаалалт хийж байх үед хэсэг залуучууд цагдаагийн алба хаагчийн эсрэг чулуу, тоосго зэргийг шидэж шил, цонх хагалж эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг түрж, шинээр баригдаж байгаа “Шангрила” барилгын хашаанд хүргэн зогсоосон.

Жагсагчид 18.10 цагт чулуу, мод, төмөр шидэх үйлдэл улам эрчимжиж МАХН-ын төв байрны баруун талд 400 гаруй иргэд, чулуу шидэж хамгаалалтын цувааг эвдсэнээс шалтгаалж МАХН-ын төв хаалганы хамгаалалтад ажиллаж байсан 1, 2 дугаар тасгийн алба хаагчид 18.20 цагт хаалгаар түрэгдэн орсон.

Нөхцөп байдал хүндэрснээс шалтгаалж Эргүүл хамгаалаптын газрын ЭХХЧА, цагдаагийн ахмад Г.Мөнхбат үүрэг өгч 18.45 цагаас Соёлын төв өргөөний ойролцоо байрласан албаны машинуудыг өөр газар байрлуулсан. Газраас нөөц хүчинд ажиллаж байсан алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эмч, сувилагч нарыг хүч нэмэгдүүлэн 18.50 цагт татаж ажиллуулсан. МАХН-ын байрны баруун талын 1 давхарын өрөөнүүдийн хөшгийг 19.00 цагт шатааж эхэлсэн.

МАХН-ын байран дотор үймээн дэгдээгчид “Айремонголия” ХХК-ны билетийн касс, Хүнсний дэлгүүрийн гадна талын хагарсан цонхоор гал тавьж эхэлснийг галын хороор унтраах, ус шүрших зэргээр гарын доорхи материал ашиглан унтрааж байсан боловч түргэн шатамхай хөөсөнцөр, бензин хийсэн лааз, архи шидэж галыг улам хүчтэй дэгдээсэн.

Алба хаагчдын хамгаалалтын каск, хамгаалах бамбайнууд том чулуунуудад оногдож хагарсан тул газраас нэмэлт 25 ширхэг төмөр бамбайг 19.20 цагт авч алба хаагчдад тарааж өгсөн.

Эргүүл хамгаалалтын газрын ӨХХЧА, цагдаагийн ахмад Г.Мөнхбат МАХН-ын байранд орж намын байран дотор ажиллаж байсан алба хаагчдыг удирдан нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ганбаатар Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах хэсгийн жижүүр, Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарыг мэдээллээр хангаж ажилласан.
Жагсагсад 20.00 цагт хамгаалалтанд ажиллаж байсан цагдаа нар руу дайрч улмаар цагдааг зодож каск, бамбай, гав, бороохой, гар станц, гар чийдэн, бичиг баримт болон хувцсыг урж танхайрсан энэ үед 2 дугаар тасгийн цагдаа, цаг­даагийн дэд ахлагч Ү.Бул­ганхангай гэмтэж үүдэн 8 шүдээ хуга цохиулж, дэд ахлагч Бат-Орших 2 хөлөө хугалуулсан тул МАХН-ын төв байр­наас жаг­саг­чид­­тай зөвшилцөн гаргасан.

МАХН-ын байрны дотор байрласан 1, 2 дугаар тасгийн 36 офицер, цагдаа байр руу орох гэсэн удаа дараагийн дайралтыг няцааж, гол хаалга дээр хамгаалалт хийж ажигласан боловч үймээн дэгдээгчид МАХН-ын байрны дотор байрлах дэлгүүрээс дээрэмдэн авсан архи, виски болон гаднаас оруулсан бензинүүдийг МАХН-ын байр руу шидэж гал тавьсны улмаас 20.05 цагт МАХН-ын төв байрны урд хэсгийн 1 давхар бүрэн шатаж хамгаалалт хийх боломжгүй болгосон юм.

Гаднаас олон зуун хүн чулуу бусад хатуу биетийг дүүгүүрдэн шидэж МАХН-ын байр руу орохоор дайрч байх үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, хамгаалалтын алба хаагчид, бусад ажилтнууд, сурвалжлагчид зэрэг 50 гаруй энгийн иргэдийг амь өрссөн хүнд нөхцлийн дунд 1, 2 дугаар тасгийн алба хаагчид хамгаалан дээд давхраас буулган гражийн хаалгаар ямар нэгэн аюул осолгүйгээр гаргаж чадсан болно.

НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарын 20.45 цагт өгсөн үүргийн дагуу МАХН-ын дотор ажиллаж байсан алба хаагчдыг баруун, зүүн хаалгаар болон автомашины гражийн хаапгаар гадагш дамжуулан гаргах үүргийг өгсний дагуу баруун зүүн талын хаалгаар болон МАХН-ын байрны хойд талын 1, 2 давхарын цонхоор боломжит бүх аргыг ашиглан гаргасан.

МАХН-ын төв байрны баруун талаар дайрсан бүлэг танхайрагсдын эсрэг 1, 4, 5, 6 дугаар тасгийн алба хаагчид, зүүн талд 2 дугаар тасгийн алба хаагчид болон эргүүлийн офицерууд хамгаалалт хийж ажилласан. Тус газрын бие бүрэлдэхүүн МАХН-ын төв байрыг 15.00 цагаас 23.30 минут хүртэл танхайрсан бүлэг этгээдүүдээс тасралтгуй хамгаалан ажиллаж чадсан байна.

Энэ үед МАХН-ын байранд хулгай хийж байсан 30 гаруй хүнийг Онцгой байдлын алба хаагчид гаргаж ирснийг баривчлан Төрийн өмчийн 1 дүгээр байрны жижүүрийн хажуу өрөөнд түр саатуулан хамгаалалтанд авсан.

ЭХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Батболд нараас өгсөн үүргийн дагуу “Туушин” компанийн өмнөх талбайд алба хаагчдыг татан авах үед Төрийн өмчийн 1 дүгээр байр дотор тус газрын болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн 50 гаруй алба хаагчид бэртэж гэмтсэн, баригдсан хүмүүсийг хамгаалж байсан болно.

ЭХГ-ын дарга, цагдаагийи хурандаа Ш.Батсүх алба хаагчдыг авч гарах үүргийг өгсний дагуу гарах явцад алба хаагчид жагсагсад болон танхайрагсдад бүрэн бүслэгдэж, 10 гаруй албан хаагч дахин гэмтсэн.
НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ганбаатараас өгсөн үүргийн дагуу 23.15 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийг гэмт этгээдүүдийн үйлдлээс хамгаалах үүргийг 1, 2 дугаар тасгийн алба хаагчдыг татан авч 2 удаагийн дайралтыг няцаан улмаар тэнд цугларсан 100 гаруй залуучуудыг хүчээр хөөн тараасан болно.

Нийслэлийн цагдаа­гийн газрын дарга, цаг­даа­гийн хурандаа О.Зо­ригт, НЦГ-ын Хэв жур­мын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ган­баатараас өгсөн үүр­гийн дагуу тус газраас 00.50 цагт сургуулийн 260 ширхэг сумтай АКМ буу 13 ширхэг, 25 ширхэг сумтай ЙЖ -79-8 хийн гар буу 5 ширхэгийг нийслэлийн Цагдаагийн газар дээр татаж авчирсан.

Нийслэлийн цагдаагийн газ­рын дарга, цагдаагийн хурандаа О.Зоригтын өгсөн үүргийн дагуу 01.00 минутанд жижиг оврын 7 автомашиныг НЦГ-ын хашаанд байрлаж байсныг гаргаж чанга яригчаар ухуулга, сурталчилгаа хийлгүүлэхээр томилсон.

Соёлын төв өргөөний ар талд болсон МАХН-ын байрны урд талд бөөгнөрсөн танхайрч байсан бүлэг этгээдүүдийг тараах зорилгоор 01.30 цагаас 7 автомашинтай Мон­гол Ул­сын Ерөнхиилөгчийн гарга­сан “Онц байдлыг тогтоосон” зар­лигийг танилцуулж, хууль сануулан, цагдаагийн байгууллагын алба хааг­чийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэдийг баривчлан НЦГ-ын Албадан саатуулах баривчлах төв байранд хүргэн өгч ажилласан болно.

НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийндэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нараас 02.45 минутанд сургуулийн сумтай АКМ буу, ИЖ 79-8 хийн гар буу хэрэглэхийг зогсоох үүрэг өгсөн.
МАХН-ын төв байрны хамгаа­лалтанд ажиллаж байсан манай алба хаагчдаас одоогийн байдлаар 133 офицер, цагдаа, хүнд, хөнгөн гэмтэл авч, 26 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүулсэн байна.

Тус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шалгахаар баривчилсан 266 хүнийг 7 удаагийн ачилтаар НЦГ-ын Албадан саатуулах баривчлах төв байранд хаяглан хүргэсэн.

НЦГ-ын Албадан саатуулах баривч­лах төв байрны гадна талд иргэдийн дайралт, эсэргүүцлээс урьдчилан сэр­гий­лэх зорилгоор 1, 2, 3, 4, 5 дугаар тасгийн алба хаагчид 7 сарын 02-ноос 7 сарын 05-ны өдрүүдэд хэв журам хамгаалах үүргийг авч 24 цагаар ажилласан.

Улаанбаатар хотын 4 бүсэд машинт эргүүлийг зохион байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж