Төрийн албаныхны цалинг өнөөдрөөс олгоно

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхны цалинг өнөөдрөөс олгоно

Он гарснаас хойш төрийнхөн цалингаа аваагүй байгаа. Учир нь жил бүрийн нэгдүгээр сарын хорьдоор Төрийн сангийн үйл ажиллагаа нээгддэг. Тэгвэл энэ жил Төсвийн тодотголын дараа төрийн албаны цалинг олгоно гэсэн мэдээлэл байна. Тиймээс Төрийн сан хэзээ нээгдэж, цалин, тэтгэвэр, тэтгэмж олгох вэ гэдгийг Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжилээс тодрууллаа.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Төсвийн тодотголыг батлах явц удаашралтай байгаа болохоор Сангийн яам өнөөдөр хуралдаж үе шаттай арга хэмжээ авахаар шийдээд байна. Тодруулбал, нийгмийн шинж чанартай халамж, тэтгэвэр, тэтгэмжийг эхний ээлжинд буюу өнөөдрөөс олгохоор болсон.  Мөн бүтцийн өөрчлөлт ороогүй яам, агентлаг, газруудын  цалинг өнөөдрөөс олгоно.

-Тэгвэл бүтцийн өөрчлөлтөд орсон яам, агентлагууд хэзээнээс цалингаа авах вэ?

-Бүтцийн өөрчлөлт орсон яамдын цалинг заавал тодотгол хийсний дараа  олгох юм. Учир нь 2015 оны төсөв батлагдах явцад яамдын бүтэц өөр байсан. Тийм учраас төсөвт заавал тодотгол хийхээр болж байна. Яамдын цалинг шинэ яамдын бүтцээр баталж, тодотгол хийсний дараа Сангийн яамнаас төсвийг нь олгоно. 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэгдэж байгаа энэ үед нийгмийн халамжийн шинж чанартай, Засгийн газрын бүтэцтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Энэхүү өөрчлөлт, тодотголыг Сангийн яамны зүгээс хүлээж байна. Ямартай ч төсвийн тодотгол энэ долоо хоногтоо багтан батлагдах болов уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж