Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн өмнөд хэсгээр  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.. Салхи баруунаас секундэд 3-8 метр.21-23 градус дулаан байна.

2011 оны 07-р сарын 02-ноос 07-р сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж салхи секундэд 12-14 метр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд  ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говь талын нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж