Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлын “Алтан медаль”-аар шагнагдсан ШУА-ийн жинхэнэ гишүүн Далантайн Цэрэнсодномтой шагналаа гардаж авсных нь дараахан уулзаж, түүний судалгааны бүтээлүүд болоод монголын хэл бичгийн соёлын талаар цөөн хором ярилцлаа.
Дашрамд сонирхуулахад тус шагналыг анх 1962 онд бий болгох шийдвэр гарч, 1963 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд 1965 онд монголын нэрт эрдэмтэн Бямбын Ренчин хүртэж байжээ. Харин Д.Цэрэнсодном нь энэхүү шагналыг хүртсэн хоёр дахь монгол хүн юм.