МУИС-ийн Дугуй зааланд өнөөдөр “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт сэтгүүл зүй судлаачдын үндэсний III симпозиум боллоо. Тус симпозиумыг 2005 онд анх зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Симпозиумд МУИС, Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш нараас гадна Хэвлэлийн хүрээлэн, МҮОНРТ-ийн уран бүтээлчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Илтгэл тавигчдын хамгийн гол хэлж байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдан гарсан ч эрх зүйн хувьд хангалтгүй байна. Мөн улстөрч, бизнесийнхэний хараат байдал газар авсан гэдгийг онцолж байлаа. Мөн энэ удаагийн симпозиумыг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн их хурал энэ сарын 30-нд болохтой холбогдуулан зохион байгуулж, их хурлаараа энэ мэт тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.