Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр Төрийн орон сууцны санжүүжилтийн корпорацийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалттай танилцлаа. Д.Цогтбаатар "Монгол төрийн олон жилийн нэр нүүрээр олдож буй бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ тооцоо судалгаа сайн хийж эргэн төлөгдөх нөхцөлийг сайтар нягтлах шаардлагатай. Мөн бүтээн байгууллалтын ажилд хөнгөн хуумгай хандахгүйгээр эдийн засгийн болон эрхзүйн нөлөөллийг сайтар нягтлах шаардлагатай" гэх үүргийг өгсөн юм.