Х.Бат-Ялалт хөдөлгөөний гишүүдийг өмгөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт хөдөлгөөний гишүүдийг өмгөөлнө

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн долоон гишүүнийг Цагдан хорих, албадан баривчлах 111 дүгээр төвд саатуулаад байгаа билээ. Тэдний дөрөвт нь эрүүгийн хэрэг үүсгэн   шалгаж  эхлээд байгаа юм. Бусдын эд хөрөнгийг санаатай сүйтгэсэн, галт зэвсэг хэрэглэсэн, жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдоод буй иргэний хөдөлгөөний гишүүдийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өмгөөлөхөөр болжээ. “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар нарыг  энэ сарын 22-нд Өвөрхангай аймгийн Зүүн баян Улаан суманд үйл ажиллагаа явуулах Ирмүүн босго  компанийн  усан бууны генератор руу буудаж, бусдын өмч хөрөнгөд санаатай халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 153.2 зааснаар хэрэг үүсгэсэн бол М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарыг энэ сарын 03-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Харин албадан  баривчлах  111-т саатуулагдаад буй Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19, энэ сарын 03-25-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 15.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног баривчлах шийдвэр гаргасан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж