Шинжээчдийг дахин томилж нягтлуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Шинжээчдийг дахин томилж нягтлуулахаар боллоо

“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөө өглөө эхэлсэн ч 10 хоногоор хойшлогджээ. Учир нь хүнд хэргийг шинжээчид нь хүндэвтэр гэж үзсэнийг прокуророос зөвшөөрөөгүй тул дахин шинжээчийн багийг энэ хэрэг дээр ажиллуулахаар болсон байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаагийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж