Футзалны "Кубок горсовета" олон улсын цомын тэмцээн энэ сарын 2-7-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотноо болж байна. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн "UBU" football club, “Дэрэн”, “Хоромхон”, “Хангарьд” багууд оролцож байгаа юм. Тэмцээнд явахын өмнөх бэлтгэлийн үеэр бид "UBU football club"-ийн баг тамирчидтай уулзсан юм.