Николь Шерзингер 33 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Николь Шерзингер 33 хүрчээ

“X Factor” шоуны шүүгч дуучин Николь Шерзингерийн 33 насны төрсөн өдрөөр Саймон Коул өөрийн зурагтай цамцыг бэлэглэсэн гэнэ. Сиэтл хотод болж буй шоуны үеэр дуучин бүсгүйгээр өдөржин тохуурхсаны эцэст шүүгч нар, үзэгчидтэй хамт бүсгүйд төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барьсан ажээ. Бүсгүй үзэгчид, шүүгч нар хуйвалдсаныг мэдэхээс өмнө юу болоод байгааг ойлгохгүй бага зэрэг сандарсан гэнэ. Николийн төрсөн өдрийн бялууг шүүгч Саймоны зургаар чимэглэсэн байжээ. Дуучин бүсгүй төрсөн өдрийн гэнэтийн бэлгийнхээ талаар “Би өглөө сэрэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ гэж бодож байсан. Би маш гайхалтай хүмүүстэй ажиллаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа” гэж ярьсан байна.
 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж