Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс иргэдэд нэг цэгийн үйлчилгээгээрээ дамжуулан үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн хүмүүс ханддаг байна.
Тус хүрээлэнгээр үйлчлүүлэгсдийн тоо өвлийн улиралд ихэсдэг байна. учир нь энэ улиралд аваар осол, халтиргаа гулгаа ихэсдэгтэй холбоотой ажээ.