Хуурамч дүгнэлт гаргасан эмч хариуцлагаа хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Хуурамч дүгнэлт гаргасан эмч хариуцлагаа хүлээнэ

Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа нарын шинжээч эмч нарыг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татаад байгаа. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан байж магадгүй гэж үзсэн юм. Харин тус газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга Х.Батбаяр “Шалгагдаж байгаа эмч нарын цөөн хэд нь ажлаа хийж байгаа. Иргэдээс шинжээч эмч нарыг ташаа дүгнэлт гаргасан гэх гомдол байнга ирдэг. Гэхдээ одоогоор эмчийн буруутай нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн асуудал байхгүй. Хэрэв худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж