Нийслэлийн 2015 оны төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд өглөө. Нийслэл хот 2015 оны орон нутгийн төсөвтөө 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан байна.
Үүнээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд ямар ажлуудыг төлөвлөж хэдэн төгрөг төсөвлөсөн талаар онцолж байна. Энэ жил 20 газарт дахин төлөвлөлт хийж, энэ жил 25 мянган айлд ирэх онд 10 мянган айлд утаагүй зуух олгож нийслэлийн бүх өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөжээ.
Ингэснээр хотын агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа гэнэ.