
Өнгөрсөн жил Ираны Ерөнхийлөгч 2017 онд сансарт хүн нисгэх тухайгаа мэдэгдсэн билээ. Өрнөдийн орнууд хийгээд Израйль сармагчин хөөргөх энэхүү туршилтыг алсын тусгалт баллистик пуужингийн технологийг турших гэж байна хэмээн хардаж байгаа. Гэвч Иран үүнийг эсрэгүүцсээр байгаа юм.