41 ахмад дайчин байрныхаа түлхүүрийг авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

41 ахмад дайчин байрныхаа түлхүүрийг авлаа

Дайнд
оролцсон 41 ахмад дайчин дөнгөж сая орон сууцтай боллоо. Монгол Улсын
Ерөнхий сайд С.Батболд “Эх орончдын өдөр” буюу өнөөдөр ахмад дайчдад
байрных нь түлхүүрийг Төрийн ордонд гардуулж баяр хүргэв.
Өнөөдрийн байдлаар 1620 ахмад дайчнаас 2009 оны батлагдсан төсвийн
хүрээнд 536 нь нэг өрөө байртай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон
байраа аваад байна.
Засгийн газар энэ оны нэгдүгээр улиралд багтаан үлдсэн ахмад дайчдад байр өгөхөөр төлөвлөсөн гэж Ерөнхий сайд хэлэв.  
Оны эхэнд 77 ахмад дайчинд 2,7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 20 
ахмад дайчинд 0,7 тэрбум төгрөгийн орон сууц олгож, Засгийн газрын 2009
оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоолын дагуу орон сууц
олгох ажлыг эхлүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас
мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж