Хөвсгөл далайн хөвөөнд шүлэг тэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайн хөвөөнд шүлэг тэрлэнэ

Хоёр жил тутамд нэг удаа болдог “Хөвсгөл нутгийн үзэсгэлэн” яруу найргийн наадам үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгаль, далай ээжийг алдаршуулан магтсан бүтээлүүдээрээ яруу найрагчид уг наадамд оролцдогоороо онцлог аж. Хөвсгөл нутгийг таниулан, сурталчлах нь наадмын гол зорилго нь юм. Наадмын эхний шатны шалгаруулалт үргэлжилж байгаа бөгөөд уралдаанд оролцогчид гурван шүлгээ ирүүлэн өрсөлдөх юм. Харин тус наадмын эцсийн шалгаруулалт ирэх долдугаар сарын 26-нд Хөвсгөл далайн хөвөө задгай театрт болно. Наадмын нэгдүгээр шатнаас шалгарсан  есөн найрагч Хөвсгөлийг зорьж, “Дархад цэнхэр хотгор” сэдэвт аяллын багт оролцож, Цаатан, Дархад түмний ёс заншилтай танилцах юм. Мөн Хорьдог, Сарьдгийн уулс, хил орчмын үзэсгэлэнт газруудаар аялах ажээ. Эл наадмыг “Сарны гэгээн мөргөл” компаниас санаачлан зохион байгуулж байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж