&#34Буянт-Ухаа&#34 хотхонд онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

&#34Буянт-Ухаа&#34 хотхонд онц байдал зарлажээ

Зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд худалдаалсан гэх тодотголтой “Буянт-Ухаа1” хороололд онц байдал зарлаад байна. Учир нь оршин суугчдаас “Хүйтэн байна, агааржуулалт ажиллахгүйгээс хөгц, мөөгөнцөр үүссэн, хана таазанд цууралт үүссэн” гэх гомдол Төрийн орон сууцны корпораци/ТОСК/-д цөөнгүй ирсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр ТОСК  Үндэсний бүтээн байгуудлалтын корпорацитай хамтран 7 хоногийн онц байдал зарлаж, байруудад засвар, дулаалга хийж эхэлжээ. Тус хорооллын оршин суугчид “Зарим айлын агааржуулалтын систем нь ажиллахгүй байгаагаас цай чанах, хоол хийх төдийд уур савсаж, цонх нь хөлрөөд агаар дутагддаг тул хаалгаа онгойлгохоос өөр аргагүй. Мөн 00-ийн өрөөнд агааржуулалтгүйгээс эвгүй үнэр гэрт байнга үнэртэж байна” гэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж