МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдлаа. Соёлын төв өргөөнд болсон хурлаар МҮХАҮТ-ыг удирдах удирдлагуудыг сонгож байгаа бөгөөд өчигдөр нилээд орой МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөө сонгосон байна. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргад С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж, С.Дэмбэрэл нэрээ татсанаар санал хураалтаар Б.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Хурал өчигдөр бусад удирдлагуудаа сонгох төлөвлөгөөтэй байсан ч тайлан болон танхимын дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцсээр оройтсон тул МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр сонгохоор болсон байна.
МҮХАҮТ-ын даргад нэр дэвшигчид:
-М.Оюунчимэг
-Б.Хаш-Эрдэнэ
-В.Отгондэмбэрэл
-Б.Мөнхцэлмэг
МҮХАҮТ-ын Орлогч даргад нэр дэвшигчид:
-Ц.Янсанжав
-Ч.Нэргүй
-Т.Золбоот
-М.Сарандаваа
-С.Бат-Эрдэнэ
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид:
-Э.Оюунтэгш
-С.Мөнхбат