Монгол Улсын Татварын ерөнхий газраас энэ сарын 15-25-ны хугацаанд зарласан “Соёлтой харилцаа-Инээмсэглэл” аяны хүрээнд Дорнод аймгийн Татварын хэлтсийнхэн байцаагчдынхаа харилцааны ур чадвар, үйлчилгээний талаарх санал асуулга, үнэлгээг 380 татвар төлөгчдөөс авч, дүнг холбогдох газарт хүргүүлсэн байна. Мөн тус хэлтсээс аймгийн татварын салбартай хамтран шинэчлэгдсэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татварын хууль, шинээр батлагдсан “Агаарын бохирдлын тухай хууль”-ийг сурталчилах, татвар төлөгчдийн бүртгэл, ногдуулалт, хураалтын ажлыг эрчимжүүлэх, хуулийн хугацаанд татварыг бүрэн хураан барагдуулах ажлыг зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд аймгийн төвд 4468 татвар төлөгчөөс 152.8 сая төгрөгийн, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумын 432 татвар төлөгчөөс 7.5 сая төгрөгийн татварыг хураан авч төсөвт төвлөрүүлснээс гадна татварын хуулийн талаарх гарын авлага зөвлөмжийг иргэдэд түгээжээ.
А.Зул