Ерөнхий сайд Р.Сайханбилэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдтал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн шалгалтаа бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болгосон. Хувийн хэвшлийн зүгээс мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт нь багагүй дарамт шахалт болдог гэж дээрх хүсэлтийг гаргасан байгаа юм. Харин иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллага инйхүү хяналт шалгалтаа зогсоож байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа гэж үзээд байгаа юм. Энэ асуудлаар МХЕГ-ын Д.Батмөнхтэй ярилцлаа.