Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр дэлхийд 35 сая ХДХВ-ийн халдвартай хүн амьдарч байгаагийн 181 нь манай улсад бүртгэгдсэн байна. Мөн манай улсад бүртгэгдсэн халдвартай иргэдийн 20 гаруй хувь нь 15-24 насны залуучууд байгаад эмзэглэж байгаагаа Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа илэрхийлж байсан юм.