Францын загвар зохион бүтээгчид өндөр өсгийтийн стандартыг өөрчилж мэдэх гутлын шинэ загвар гаргасан гэнэ. Найман инч өндөр өсгийтэй, сваровский шигтгээтэй, “Christian Louboutins” брэндийн гоёмсог хэрнээ аюултай балетын шаахайг загвар зохион бүтээгчид дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогыг нь Английн үндэсний балетын компанид хандивлах юм байна. Дуудлага худалдаанд загвар зохион бүтээгчдийн өөр хэд хэдэн давтагдашгүй өвөрмөц бүтээл тавигдсан байна. Баллетын шаахайнаас санаа авч бүтээсэн, мэргэжлийн бүжигчдийн өмсч туршсан уг шаахайг Эрдем, Жил Дикон, Мошино, Роксанда зэрэг чадварлаг загвар зохион бүтээгчид урласан гэнэ. Дуудлага худалдаанд тавьсан баллетын шаахайг үнэ хаялцуулагчид 50,000 фунт стирлингийн үнэ хүрнэ гэж найдаж байгаа ажээ. Louboutin энэ талаар “ Би баллетын бүжигчдийн чадварыг биширдэг. Баллетын бүжигчид яагаад өндөр өсгийттэй бүжиглэж болохгүй гэж? Энэ шаахай бүжигчдийг өөр ямар ч эмэгтэйгээс илүү өндөр болгож чадна” гэжээ.
Н.Энх