Түгжрэлд түүхээ сонсох боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Түгжрэлд түүхээ сонсох боломжтой болно

Өмнө нь сонсогчдын талархалыг хүлээгээд байсан “Монголчуудын цахим түүх” сонсдог ном дахин шинэчлэгдэн монголчуудын гарт хүрч байна. Энэ удаагийн сонсдог түүх нийтдээ 40 цагийн дөрвөн сд-нээс бүрдэх бөгөөд өмнөхөө сонсогчдын хүсэлтийн дагуу түүхийн зарим онцлог зүйлийг илүү дэлгэрүүлэн, түүхэн хүмүүсийн амьдрал, үзлийг багтаан оруулснаараа ялгаатай юм. Энэхүү сонсдог номыг УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор хийсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.

Техник, технологи өндөр хөгжиж, залуучууд ном уншихаа больсон энэ үед замын түгжрэлд зогсохдоо төдийгүй ажлаа хийнгээ монголынхоо түүхтэй танилцах боломжийг энэхүү ном олгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж