Энэхүү хурлаас бид шүүгчийн хараат бус байдлыг онцолж байна. Шүүгчийн хараат бус байдалтай холбоотойгоор нөлөөллийн мэдүүлгийг шүүгчдээс авч эхэлсэн. Одоогийн байдлаар 9 шүүгч нөлөөллийн мэдүүлэг өгч үүнийг шүүх цагдаагийн байгууллагад хянаж гурван тохиолдолд арга хэмжээ авсан байна. Мөн шүүгч ёс бусаар аашилж, авирласан гэх хэргийг Шүүгчийн ёсзүйн хороонд шалгаж эхэсэн нь оновтой шийдэл болжээ.