Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэп Өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн клиник байгуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ. Мөн өнөөдөр “Хавдартай тэмцэх 14 хоног”-ийн аяны нээлт боллоо. Энэ жилийн хувьд “Элэгний хорт хавдараас сэргийлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа ажээ. Чихрийн шижингээс сэргийлэх өдрийг мөн жил бүр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, УНТЭ-ийн Диабетын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулахаар болжээ.