Наран улсын олон зуун жилийн түүхтэй мэргэжлийн сумо бөхийн дэвжээг монгол хөвгүүд эзэгнэж, бяр хүч, уран барилдааны гайхамшиг дүүрэн 20-иод жилийн түүх бүтээжээ. Энэ агуу түүхтэй, дэг жаяг өндөр, мэргэжлийн спортын 68, 69, 70, 71 дэх ёкозүно буюу Их аварга цолтноор талын Монголын хүчит хөвгүүд тодорсон билээ.
Харин 72 дахь их аварга хэн байх вэ гэдэгтэй зэрэгцээд Японы төдийгүй бусад олон орны спортын томоохон хэвлэл мэдээллүүд сумогийн ертөнцөд шуугин орж ирсэн Ичиножёо буюу Алтанхуягийн Ичинноровоор амьсгалж байна.
Архангай аймгийн Батцэнгэл сумыг зорьж, түүний аав Ш.Алтанхуяг, ээж Н.Болортуяа нартай уулзлаа.
/Гэрэл зураг, ярилцлагыг Ч.Ганбат/.