Тамхины худалдаа далд хэлбэрт цэцэглэж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Тамхины худалдаа далд хэлбэрт цэцэглэж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж тамхин дээрх зурагт анхааруулга стандартын шаардлага хангаагүй, хаана хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дүнсэн тамхи худалдаалж байсан, үйлчилгээний газрууд тамхи татах өрөө тусгайлан гаргасан зэрэг зөрчлийг илрүүлжээ. Тамхины хяналтын тухай хуулинд сургууль цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон. Гэтэл сургууль цэцэрлэгийн ойролцоох  худалдааны төв болон хүнсний дэлгүүрт тамхийг лангуун доороос нууцаар болон гудамж зам дагуу иргэд гар дээрээс тамхи ширхэглэн худалдах далд худалдаа ид хөгжсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж